Mongolian next top model шоуны оролцогч  Жерри өөрийнх нь хувийн бичлэгийг зөвшөөрөлгүйгээр рекламандаа ашигласан KFC-н Өлөн бай рекламд бухимдалтай байгаагаа ийн бичжээ.

За энэ бүр арай тэвчээр барагдуулж, бухимдуулж байна. Миний бөөн хөдөлмөр болж, ямар ч ашиг сонирхолгүй Playtime-2018 тухай хийсэн бичлэгээс хэсэг дүрснүүдийг  ямар ч зөвшөөрөлгүй, хулгайгаар татаж оруулж, HYB гэсэн патенттай логог маань устгаад өөрсдийн KFC  гэсэн логог тавьсан байна. Бас миний нүүр царайг ичих ч үгүй ашигласан. Энэ том байгууллага жинхэнэ ӨЛӨН БАЙ гэдэг маркетингаар ажилладаг юм уу хаашаа юм бэ. 

Өнөөдөр уран бүтээлч гэдэг хүний оюуны хөдөлмөрийг хүндлэхгүй, үнэлдэггүй Энэ яадаг юм бэ гэсэн хандлага үнэхээр уур хүргэж байна. 

Анх л 2017 онд GENCO TOUR BUREAU , HUNNU music festival-н сурталчилгаанд Томигийн бүжиглэж байгаа бичлэгийг YOUTUBE-с зөвшөөрөлгүй, мөнгө өгөлгүй татаж аван ашигласан. Тухайн үед асуудлаа залруулах гээд ярьж байхад Манайх артистуудад мөнгө өгдөггүй, зөвхөн бартер ярьдаг гэж доромжилсон. Ерөнхийлөгчийн охин гэдгээрээ дээрэлхээд байгаа юмуу Монгол жижигхэн шүү гэсэн сүрдүүлэг хариу авсан. 

Ер нь хамтран ажиллахыг хүсэж байна, та нарын мэдрэмж үнэхээр гоё гэж хошгируулж дуудчихаад яг уулзах болохоор хөдөлмөрийн хөлс буулгах гэж доромжилж, гэрээний дагуу төлбөр тооцоогоо цагтаа өгөхгүй араасаа гуйлгадаг. За яах вэ гээд тэвчээд явж байтал олон удаа ийм том байгууллагад дээрэлхүүлж явсан. Одоо ийм юмыг тэвчихгүй. Толгойгоо ашиглаж талхаа олдог уран бүтээлчдийн оюуны хөдөлмөрийг хүндэлж эхлэмээр юм. Хүндлэлээс эхэлж манай Монгол хөгжинө өө гэж ээ.