Сайн байцгаана уу? Надад зөвлөгөө өгөөч!!! Манай нөхөр намайг жирэмсэн байхад өөр хүнтэй явалдаж эхэлсэн, би ч хүүхдээ бодоод уучлаад өнгөрсөн.

Би төрөх болоод нутаг руугаа аав ээж дээрээ очсон. Нөхөр хотод ажлаа хийгээд үлдсэн юм. Уг нь дахиж хуурахгүй энэ тэр гээд баахан л амлалт өгсөн. Би ч итгээд явсан. Даанч дахиад л надад баригдаастай. Нэг....гурав, дөрвөн удаа ч биш бүүр дахин дахин явалдаастай. Тэгээд би бүүр сүүлдээ тэсэхээ болиод салах дээрээ болсон. Одоо надад тэрнийг гэх сэтгэл байхгүй. Би ч нутагтаа ажилдаа орсон. Саяхнаас над руу залгаад хэрүүл ам хийгээд болдоггүй эээ. Би бүүр салах шийдэлдээ хүрчихсээн. Шүүхдээд охины бичиг баримт энэ тэрээ авч болох болов уу? Шүүхдэх гэхээр заавал тэтгэмж тогтоолгоно гээд байх юм. Би тэр нэг юмнаас тэтгэмж энэ тэрийг нь авмааргүй байна. Энэ чатнууд нь хүртэл ийм аймар, бүүр сүүлдээ биеэ үнэлэгчтэй хүртэл чатлаад. Энэ бол юу ч биш!!!