АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний халдварт өвчний эмчилгээ хийлгэсэн Уолтер Ридийн нэрэмжит Үндэсний цэргийн эмнэлгийн төвийг орхиж, Цагаан ордоныг зорьжээ.

Тэрбээр хамгаалагч нарыг дагалдуулж, амны хаалтаа зүүсэн байдалтайгаар эмнэлгээс гарч ирсэн бөгөөд сэтгүүлчдийн асуултад хариулт өгөөгүй байна.  Ийнхүү Д.Трамп гурван хоног эмчилгээ хийлгэсний дараа эмнэлгийг орхин явж байна. 

Өөрт нь болон гэргий Меланьяд нь коронавирусний халдвар илэрсэн тухай Д.Трамп баасан гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тэрбээр тэр өдөртөө Мэрилэнд мужийн Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлгийн төвд хүргэгдсэн. Үүнтэй холбогдуулан Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Кейли Макинэнийн мэдэгдэхдээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон Д.Трамп ойрын өдрүүдийг эмнэлэгт өнгөрөөж, тэндээсээ ажил үүргээ гүйцэтгэнэ гэсэн юм.

 

 

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг