X*p т*мхи хэрэглэдэг нь илчлэгдсэнээр нөхрийнх нь карьер дууссан ч загвар өмсөгч О.Ариунзул өөрийн карьераа өсгөхөөр зүтгэж явна. Тэрбээр Английн Zone models загварын агентлагт харъялагдаж, Arie нэрээр танигдах болсон.

О.Ариунзул англи хэлний сургалтад сууж тархиа цэнэглэж, хүчний бэлтгэл хийх зэргээр зүгээр суухгүй өөрийгөө хөгжүүлж байгаа аж. Нөхрөө хэцүү нэртэд суугаа гээд ажлаа орхигдуулахгүй хийсээр яваа түүнийг фэнүүд нь зоригжуулдаг гэнэ.

Сүүлийн жилүүдэд фитнессээр хичээллэж түүний биеийн галбир өмнөхөөсөө илүүтэй тод харагдах болсон. Английн загварт өөрийн өнгө төрхөө мөнхөлж яваа түүний өнгө төрх иймэрхүү байна.