20 жил хүний нутагт байхдаа хүүхдүүддээ эх хэлээ сайн заагаагүй нь бидний буруу болжээ
2020/10/14
Сайн байцгаана уу, Бидний Монгол улс яагаад ингэж эвдэрсэн юм бэ. Манай эхнэр бид хоёр 1999 онд эрдмийн мѳр хѳѳж арлын Япон улсыг зориж сурч ажиллаж амьдарч байхдаа 2010 онд цаашилаад Америкийн Нэгдсэн улсыг зорилоо .
Бид хэдийнээ 3н хүүтэй болсон байна, бид ѳѳрсдѳѳ 40 настай, том хүү минь 19 настай, дунд хүү минь 10 настай, бага хүү минь 5 настай. Бид эх нутагтаад ирээд 1 жил болж байна. 20 жил хүний нутагт байхдаа хүүхдүүддээ эх хэлээ сайн заагаагүй нь бидний буруу болжээ. Монголд сургуулийн хүүхдүүд нь манай хүүхдүүдийг хѳгжлийн бэрхшээлтэй мэтээр үзэж гадуурхагдаж энэ нийгэмдээ дасахгүй юм.
Одоо яавал дээр вэ бүүр сургуульдаа явахаас ичиж дургүйлхэж байна. Эхнэр бид хүүхдүүдэдээ үнэхээр их санаа зовж байна. Ямар сайндаа л эхнэр минь аргаа бараад болохгүй бол хил нээгдэхээр буцах талаар ярьж байна. Одоо яг яасан дээр бэ, энэ зүйл бидний түмэн буруу зүйл болжээ. Хүүхдүүдээ харахаар хэцүү харагдах юм, хичээл номоо ч ойлгохгүй юм, яах вэ та нар минь нэг сайхан зѳвлѳгѳѳ ѳгѳѳч
Зочин · 2020/10/21
ийм хүүхэдүүдэд зориулсан сургалт дамжаа байдаг юм билээ
zochin · 2020/10/19
sonsood bhad iim asuudaltai olon huuhed bna,bolovsroliin yamnaas bodloogoor iim asuudaltai huuhduuded zoriulsan yadahnaa neg jiliin angi tanhim neej boldoggui uym bolov u
Зочин · 2020/10/18
mongoliinhoo horsond buuj amidrah gj olon hun zovoj bna.eej aaviinh n buruu bish.hunii gazar 2-uulaa ajillaj bj l amidarna.ogloo garaad oroi irj bdag blhoor huuhduudee hel zaah tsag zav bgaagui ugaasaa bdag ch ugui.humuus oilgodoggui.oorsdoo tgj amidarch uzeegui blhoor.butsaad garsan n deer bh.minii l bodol.sorry.olon jil gadaadad bsan blhoor helj bn.tur ochihod l aimaar hetsuu bdag.amidarna gdeg ch hetsuu. ali oron chamd sain handana ter chinii eh oron gdeg ug bdag.
Ухаантай хүүхэд бол · 2020/10/16
Аав, ээжид буруу өгөхгүй хэрэгтэй зүйлээ өөрөө олж уншаад аав, ээжийн алдааг засаад явчихна даа. Мэддэгтээ биш ч зарим нэг туршлагыг бусдад дуулгах нь бусдын төлөөх сэтгэлийн нэгэн үзүүр, оч, гялбаа юм даа.
Зочин · 2020/10/15
Mongolchuud bidnii zan aash evdersen gedeg bol yag unen. Baga nasnaas n aav eez n uursduruu ulger bolgood buruu um ih zaaz ugdug. Neeh um meddeg hun shig zuvulguu uguud yahav, yavandaa dasah biz dee.
Зочин · 2020/10/15
Эх хэл · 2020/10/14
Эх орондоо ирсэн юм чинь санаа зоволтгүй дээ. Ханз үсэгтэй улсад хүртэл очоод хагас жил нисээд жил болоход л үе тэнгийнхэнтэйгээ зэрэгцдэг. Эх хэл нь юм чинь дажгүй дээ. Гэхдээ хэлний чадварыг зөнд нь орхиж болохгүй хяналтандаа байлгаж цаг алдалгүй тусалж дэмжих хэрэгтэй. Кирил хурдан бичгийн тоглоомоор \сохор даралтаар\ тоглуулаад үсгээ бүрэн цээжлэхээр нь хичээл номноос нь шивүүлж байвал үг хэллэг нь амархан хоногшиж цээжлэгдэх талтай.
bat · 2020/10/14
Хүүхдүүд маш амархан хэл сурна. Олон найзтай болго. Тэдэнтэй чөлөөтэй хамт байлга. Сайх ан сэтгэлтэй найзлах хүүхдүүд олон олдоноо. санаа зоволтгүй.