Булган аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар ИТХ-ын даргаараа Д.Эрдэнэбатыг томилсон. Харин аймгийн Засаг даргаар Б.Ариун-Эрдэнийг томилуулахаар 100 хувийн саналаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал болгожээ. 

Б.Ариун-Эрдэнэ нь, Ерөнхийлөгч Х.Баттулгын хамгаалагч байсан бөгөөд Булган аймгийн АН-ын даргаар 2017 оноос хойш ажиллаж байгаа төдийгүй Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг юм байна.