УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа Үндэсний Статистикийн Хорооны даргаар ажиллаж байсан А.Ариунзаяа Монгол Улсын Засгийн Газрын гишүүн- Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайдаар томилогдсон билээ.

Үүнтэй холбогдуулан Үндэсний Статистикийн Хорооны даргыг нөхөн томилох шаардлага үүссэн юм. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн дагуу УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмааг Үндэсний Статистикийн Хорооны даргаар санал болгохоор шийдвэрлэсэн аж.

Уг шийдвэрийг МАН-ын удирдлага ч дэмжин, санал нэгджээ.