УИХ-ын өчигдрийн (2020.11.13) хуралдаанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Хүүхдийн мөнгийг 100 мянгаар үргэлжлүүлээд зургаан сарын хугацаанд олгоод явж байгаа. Энэ асуудлыг цааш нь буюу ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлүүлэх саналыг Засгийн газар гаргаж, УИХ дэмжсэн. Мөн төрөөс халамж авдаг 72 мянган иргэний тэтгэмжийг 100 мянгаар нэмэгдүүлэн олгож байна. Энэ бүх халамжийн бодлого ирэх онд үргэлжлээд, хэвийн явахыг онцолж хэлмээр байна” гэсэн юм.