Гамшгийн бэлэн байдлын нөхцөлд хүн амыг хүнсээр тогтвортой хангах, нийлүүлэлтийг тогтворжуулж хүнсний бэлэн байдлыг хангах үүднээс  өнөөдрөөс буюу 11-р сарын 15-наас нийслэлд махны өргөтгөсөн худалдааг эхлүүлэхээр болсон.

Эхний ээлжинд 200 тонн махыг гулуузаар болон жижиглэнгээр борлуулахаар төлөвлөж, энэ худалдааг нийслэлийн Баянзүрх болон Баянгол дүүргээс эхлэхийг өчигдөр дуулгасан билээ. Үүнийгээ нийслэлийн 6 дүүргийн 12 байршилд худалдан хонины махыг кг-ыг нь 6700 төгрөгөөр, үхрийн махыг 7700 төгрөгөөр худалдаах аж.

Харин өнөөдөр 11 цагийн байдлаар махны худалдаа эхлээгүй харин заасан байршилуудад иргэд ихээр цуглан худалдааг хүлээж байгаа аж. Заасан цэгүүдэд махны борлуулах ажилтнууд ч алга хэмээн иргэд гомдол мэдүүлж байна.