Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаан хийж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан 

Шадар сайд Я.Содбаатар  “Хөл хориог сунгасантай холбогдуулан Ерөнхий сайд үүрэг өглөө. Богино хугацаанд цар тахлыг хумих, хүн амын эрүүл мэндийг хамгаалах хүнсний хангамжийг хэвийн байлгах, дотуур байрны оюутан сурагчдыг хүнс, витаминаар хангах, эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийг хэвийн байлгахыг холбогдох байгууллагуулад үүрэг өглөө. Хүүхэд хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Өдрийн орлогоороо амьдардаг иргэд ямар хоол хүнсний дэмжлэг өгөх вэ? Арилжааны банкуудын зээлийн асуудлаар ямар санал яригдаж байгаа вэ?

-Энэ талаар судлаж байна. Сангийн яаман дээр ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Иргэдийн зээл, түрээс, татварын асуудал яригдаж байна. Олон асуудал бий. Гэхдээ хамгийн түрүүнд иргэдийн эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж байна.