Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан иргэн "Д" коронавирусийн халдвартай нь батлагдаж, түүний ойрын хавьтлын найман хүнээс тус вирус илэрч ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Тэгвэл тус сувиллаас халдвартай 44 тохиолдол гарсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Халдвар авсан эдгээр иргэдийн дунд тусгаарлагдаж байсан иргэд болон тус сувиллын ажилтан албан хаагчид багтаж буй аж. Тухайлбал хоол зөөж байсан зөөгчийн шинжилгээ эерэг гарчээ. Мөн тус сувилал нийтийн душтэй байсан нь халдвар тархах нөхцөл байсан байж болзошгүй. Түүнчлэн хоол зөөдөг байсан ажилтнаар ч дамжих боломж бий юм.

Энэ талаар албаны эх сурвалж мэдээлэл өгөхдөө, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Сайн дураар шинжилгээ өгөх хүмүүс өрхийн эмнэлэгтээ цаг аваад шинжилгээ өгнө. Ерөнхийдөө голомтолж гарч байгаа нь гурван янзынх байна. Энхсаран сувилалд 40 гаруй хүн халдвар авсан нь тогтоогдсон."  гэлээ.

Я.Содбаатар сайд: "Энхсаран сувиллынх нь бүгд тусгаарлалтад байсан хүмүүс гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Тодорхой хугацаанд энэ сувиллыг хаагаад ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Иргэдийн дунд байсан 12 хүнээс л халдвар илэрсэн." гэлээ.