Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг 2009 оноос ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын батлан хамгаалах салбарын хооронд байгуулсан гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулдаг.

 

Энэ удаагийн цэргийн багийн хамтарсан бэлтгэлийг хангах, уулын явган цэргийн сургалт зохион байгуулах зорилгоор ХБНГУ-ын Зэвсэгт хүчний 80 цэргийн алба хаагч 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод ирж, Монгол Улсын Онцгой комиссоос гаргасан тусгаарлалтын журмын дагуу "Кемпински" зочид буудалд 21 хоног тусгаарлагдсан. Тусгаарлалтын хугацаанд 3 удаа коронавирусын шинжилгээнд хамрагдсан.

 

Хамтарсан сургалт дадлагыг Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд, уулын явган цэргийн сургалтыг Тэрэлжид 2020 оны 10 дугаар сарын 11-нээс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд тус тус зохион байгуулсан юм.

ХБНГУ-ын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ХБНГУ-ын Зэвсэгт хүчний тусгай үүргийн нислэгээр буцах төлөвлөгөөтэй байсан. Гэвч ХБНГУ-аас ирэх нислэгийн багийн нэг гишүүний коронавирусын шинжилгээний хариу эерэг гарсан учраас Монгол Улс руу хийх нислэг цуцлагдсан бөгөөд нислэгийн хуваарийг дахин төлөвлөж, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ХБНГУ-ын цэргийн албан хаагчид нутаг буцсан юм.

Олон нийтийн сүлжээгээр “Саруул Агваандо” нэртэй хэрэглэгчийн иш татаж, нийтэд цацсан мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд ХБНГУ-ын цэргийн алба хаагчид Өмнөговь аймгийн Таван толгой руу зорчоогүй бөгөөд сургалт бэлтгэл Төв аймгийн Таван толгой дахь Зэ