"Ebarimt апп" ашиглан газар дээрээс нь бодит баримт (барааны зураг, үнэ) -ыг хүлээн авах системийг ажиллуулж эхлэхэд бэлэн болно.

Энэ нь:
1. Хуурамч дуудлага, худал мэдээллийг хаах боломж шууд бүрдэнэ.
2. Хөл хорионы цаг хугацаанд албан хаагчид заавал газар дээр нь хяналт шалгалт хийж тогтоохгүйгээр ажиллах боломж бүрдэнэ.
3. Иргэн бүр үнийн хяналт тавих боломж бүрдэнэ.
4. Хяналт тавьж чадахгүй байгаа жижиг дэлгүүр, эмийн санг шууд хяналтанд байлгах боломж бүрдэнэ.
5. Үнийн хэлбэлзэл болон зохицуулалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дээрээс шууд хийх боломж бүрдэнэ.