Засгийн газар ээлжит бус хуралдааныг 14.00 цагт товлоод байсан юм. Тэгвэл энэхүү хуралдаан 17:00 цагт хуралдахаар болж хойшилсон байна. Засгийн газар хуралдаж хатуу хөл хорионы дэглэмийг сунгах эсэх асуудлыг шийдэх юм. 

Хөл хорионы дэглэмийг хэсэгчилэн 10 хоног сунгах магадлалтай гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, халдварын эрсдэл ихтэй, голомттой суурингуудаа хэсэгчлэн шаталж, бэлэн байдлын зэрэглэлээрээ хөл хориог сунгах, халдвар гараагүй аймгууд дахь бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, хэвийн амьдралын хэмнэл рүү оруулах талаар хэлэлцэж буй аж. 

Тодруулбал, коронавирусын халдварын голомт үүссэн Архангай, Дорноговь, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгууд болон Улаанбаатар хотод хөл хорионы дэглэмийг 10 хоног сунгахаар яригдаж байгаа юм байна.

Xөл хориог үргэлжлүүлсэн ч үйлдвэрлэлийн гэх мэт зарим нэн шаардлагатай салбаруудаа нээх чиглэлтэй байгаа юм байна.