Энэ оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой Энд харьцуулахад нийт 14026 зөрчлийн хэрэг бүртгэгдэж 0,4 хувиар буурсан  бол Нийслэлд 4,2 хувиар буурч, орон нутагт 11,6 хувиар өссөн дүнтэй байна.

Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл цагдаагийн байгууллага 98,47  хувийг, мэргэжлийн хяналт 0,20 хувийг, онцгой байдал 0,04 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 1,29 хувийг нь шалган шийдвэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт нийт 13476  хүн Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн нь 4,1 хувиар,  24 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 35,2 хувиар  тус тус буурчээ.

Дээрх хугацаанд зарим төрлийн зөрчлийн гаралт өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 52,6 хувиар, орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 24,6  хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.

Харин өмнөх долоо хоногуудад өсөх хандлагатай байсан хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 9,1 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 39,1 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 12,9  хувиар тус тус буурчээ.

Энэ долоо хоногт олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил Нийслэлд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд, орон нутагт Архангай, Өвөрхангай аймгуудад хамгийн их гарсан бол оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчлийн дийлэнх хувь нь Нийслэлд, тэр дундаа Баянзүрх, Хан-Уул, Баянгол  дүүргүүдэд хамгийн их үйлдэгдсэн байна.