“Асем вилла” хотхоны зүүн талын уулан дээр автомашинтайгаа зогссон, буух боломжгүй байсан жолоочийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уулан дээр автомашин зогссон, жолооч нь буух боломжгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр 01.13-ны өдрийн 22:03 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 17 км замыг туулан 22:38 цагт “Асем вилла” хотхоны зүүн талын уулан дээр очиход Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны харьяат, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн, 42 настай эрэгтэй Д “Ланд круйзер-200” загварын суудлын автомашинтай уулын уруу унах гэж байсан тул иргэн Д-ийг аварч, автомашиныг тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт хүлээлгэн өгчээ.