Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 01.14-ний 06:00 цагаас 2021 оны 01.16-ны 23:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоож, иргэдээс шинжилгээ авах ажлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж байна.  

Тус хороонд бүртгэлтэй 18-аас дээш насны иргэд шинжилгээнд хамрагдах бөгөөд байнгын үйл ажиллагаатай дөрөв, явуулын зургаа нийт 10 байршилд шинжилгээ авна.

Шинжилгээ авах  цэг: 

 

-Хорооны Иргэд нийтийн танхим

-79-р сургуулийн Ахлах сургууль 1-р байр

-021-р худаг

-Өргөн гудамжны  "Баян" дэлгүүр

Хэсэгчилсэн хязгаарлалт тогтоох хуыгацаанд хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, бусад хөдөлгөөнийг хязгаарлах болно. Тандалт, илрүүлгийн шинжилгээний хариу бүрэн гарснаар хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэмийг цуцлах юм. 

Иймд, иргэд та бүхэн шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, өөрийгөө болон гэр  бүлээ коронавирусийн халдвараас сэргийлээрэй.  

Дэлгэрэнгүй мэдээллийг Баянзүрх дүүргийн Шуурхай штабын 80535063, 93190092, 1900-1063 дугаараас лавлана уу.