Засгийн газрын ордны баруун талд байрлалтай Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээр коронавирусын халдвартай хүн үйлчлүүлж, тус эмнэлэгт өнгөрсөн орой 22 цагийн орчимд хөл хорио тогтоож шинжилгээ авч эхэлсэн.

Мөн тухайн эмнэлгээр нэгдүгээр сарын 08,11-ний өдрүүдэд алба хаагчид болон ойр дотны хүмүүсээс нь эмчилгээ үйлчилгээ авсан бол 70191100, 99725556 дугаарын утсаар яаралтай холбогдохыг эмнэлгээс сануулжээ.

Тус эмнэлэгт илэрсэн сэжигтэй тохиолдлын талаарх 11 цагийн ЭМЯ-ны мэдээлэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.