МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилогдоод удаагүй Н.Дэмбэрэлийг чөлөөлөх шийдвэр гаргалаа. Өнөөдөр МОҮНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж 3-4 асуудлыг хэлэлцжээ. Эхний асуудал нь МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг чөлөөлөх асуудал аж.

Н.Дэмбэрэлийг Монгол Улсыын ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцлага хийх үеэрээ тус телевизийн уран бүтээлчдийг хөөж гарган "Херо" энтертайментын уран бүтээлчдийг 600 студи рүү нэвтрүүлэн ярилцлагын бичлэгийг хийлгэсэн, хууль бусаар томилогдсон, мөрийн хөтөлбөрөө уран бүтээлчдэд танилцуулаагүй гэсэн асуудлыг хэлж эсэргүүцлээ уран бүтээлчдэд илэрхийлж байсан.

Тэгвэл өнөөдрийн үндэсний зөвлөлийн хурлаар ийнхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.