Улаанбаатар хотод гацсан иргэдийг орон нутаг руу нь буцаах ажлыг аймгуудын болон нийслэлийн Онцгой комисс хамтран зохион байгуулж байв. Харин энэхүү ажлыг Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2021 оны нэгдүгээр сарын 27-ны 00:00 цагаас эхлэн зогсоолоо.

2021 оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 1,656 болсон. Үүнээс 1,151 нь дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдлууд юм.

Дотоодын 1,151 халдварыг танилцуулбал /2020.01.26/

  • Улаанбаатар хотод-825 /сүүлийн хоногт 11 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.