МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг танилцуулжээ. Удирдах зөвлөлөөс дараах хүмүүсийг Засгийн газрын кабинетад ажиллуулахаар нэр дэвшүүлжээ.

Эдгээр хүмүүс дунд Ц.Нямдорж багтсан бөгөөд тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад дэмжигдсэн гэх мэдээлэл байна. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаж дуусчээ. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нарыг томилохыг дэмжсэн бөгөөд 15.00 цагт чуулганы хуралдаанд танилцуулж, шинэ сайд нар тангараг өргөх юм.

Удирдах зөвлөлөөс дараах хүмүүсийг Засгийн газрын кабинетад ажиллуулахаар нэр дэвшүүлжээ. 

  • Шадар сайд С.Амарсайхан
  • ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд н.Уртнасан  
  • Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар  
  • Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  • Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
  • Сангийн сайд Б.Жавхлан
  • Соёлын сайд Ч.Номин
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
  • Эрүүл мэндийн сайд С.Энхболд /Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга/  
  • Эрчим хүчний сайд Н.Тавинбэх