ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр нийт 5433 хүнд PCR шинжилгээ хийхэд 35 хүнээс коронавирус илэрcэн талаар мэдээлсэн. Гэвч 11 цагаас хойш батлагдсан тохиолдол даруй 30-аар нэмэгджээ.

Тодруулбал "Toyoko Inn" зочид буудалд тусгаарлагдаж байсан 31 хүний давтан шинжилгээгээр халдвар илэрчээ. Улмаар өнөөдөр 13:00 цагаас эхлэн ХӨСҮТ рүү зөөвөрлөж эхэлсэн байна. Тус тусгаарлах байранд GB плаза оффисд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байжээ.

"Toyoko Inn" зочид буудалд 250 орчим иргэн тусгаарлагдаж байна.