Засгийн Газрын Хэвлэл Мэдээлэлтэй Харилцах Газар, ЭМЯ хамтран коронавируст цар тахлын халдварын нөхцөл байдлыг мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:  "2021 оны 2 сарын 19-ний өдөр 44,503 хүнд шинжилгээ хийж халдварын 35 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 7 тохиолдол нь  "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн.

54 тохиолдлын 26 нь анхны шинжилгээгээр, 28 нь эдгээр хүмүүсийн гэр бүл, найз нөхдөөс нь илэрсэн.

Мөн орон гэргүй хүмүүсээс гурван тохиолдол илэрсэн." гэв.