БАХАРХАЛ : Фантастик Продакшний залуус тусламж нэн хэрэгцээтэй 200 өрхөд тусалжээ
2021/02/25
Хөл хорионы өдрүүдэд Фантастик Продакшн - Fantastic Production санаачилгаар хүнсний хомсдолд орсон хүнсний тусламж нэн хэрэгцээтэй байсан СХД-н дүүргийн насан туршийн боловсрол олгох сургуулийн нийт 40 сурагчдын ар гэр болон Улаан чулуутын хэсгээр 200 өрхөд хүнсний багц тараажээ.
Хэцүү цагт нэгнээ гэсэн сэтгэлээр тууштайгаар Лантуу дохио ТББ-тай хамтран ажилласан фантастикийн залууст олон хүн баярласан сэтгэлээ илэрхийлсэн байна.
Нийгэмд чиглэсэн сайн үйлсийг энэ ажиллагаанд Фантастикийн залуусын хамтаар Лантуун Дохио ТББ сайн дурын ажилтнууд мөн дэмжин ажиллажээ.
Yum · 2021/02/25
Mundag yumaa
Бат · 2021/02/25
Яасан буян нь дэлгэрсэн хүүхдүүд вэ та нартаа баярллаа