Засгийн газрын Лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Өнөөдөр 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөгдсөн байна. Тухайлбал өнөөдрийн хуралдаанаар 

Хэлэлцэхээр:

- Коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ (Вакцины татан авалт, вакцинд хамрагдалтын явц болон бусад асуудал)

- Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө батлах тухай,

Танилцахаар:

- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явцын талаар,

- Шатахууны хангамж, үнэ,

- Агаарын тээврийг либералчлах асуудлаар,

- Улаанбаатар хотын цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэр,

- Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерын тухай зэрэг асуудалтай танилцахаар төлөвлөөд байна.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэж мэдээлэх болно.