ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр

 "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэхээр 10,109 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1,264 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 27,956 болж байна. 1,264 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол

  • 1,103 нь Улаанбаатар хотод,
  • 160 нь орон нутагт бүртгэгдлээ. 

 

Сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 14,258 боллоо.  Халдварын улмаас 4,127 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 2,338
  • Хүндэвтэр 1,374
  • Хүнд 351
  • Маш хүнд 64 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 6,763 иргэнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийтдээ 2,700 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа. 

Өнгөрсөн хоногт найман хүн нас барлаа. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.