ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1,128 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 41,524 болж байгаа.

1,128 тохиолдлын дөрөв нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол 

  • 1,042 нь Улаанбаатар хотод
  • 82  нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 1,308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 25,641 боллоо. Халдварын улмаас 4,961 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 2,820
  • Хүндэвтэр - 1,538
  • Хүнд - 480
  • Маш хүнд - 123 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,968 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Өнгөрсөн хоногт дөрвөн хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн нэг иргэн халдвар авсан хэдий ч элэгний хорт хавдрын улмаас нас барсан байна. 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.