Бизнес инкубатор хөтөлбөр нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг, туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад оршино.

 “Улаанбаатар инновацын төв”-ийн Инкубатор хөтөлбөрт хамрагдсанаар бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг олгох багц сургалтууд болон арга хэмжээнд хамрагдаж, ая тухтай өрөө, талбай, өндөр хурдны интернэтээр хангагдаж, салбар салбарын залуучуудын коммюнитид нэгдэж, мэдлэг туршлагаа солилцох боломжтой.

Инкубаторт элсэхээр хүсэлт гаргагчдад тавигдах шаардлага

1.Эдийн засгийн үр ашигтай, богино хугацаанд хөгжих чадвартай бизнесийг дотоод болон гадаадын зах зээлд эрхлэхээр төлөвлөсөн байх;

2.Инкубаторт байрших тохиолдолд тухайн байрших хугацаандаа мөрдөх, хоёр сар тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавих бололцоо бүхий төлөвлөгөөтэй байх;

3.Бүтээгдэхүүн үйлчилгээний шинэлэг байдлаа тодорхойлсон байх.

Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдах бөгөөд материалыг тавдугаар сарын 12-22-ны хооронд хүлээн авна.

Бүртгүүлэх: https://docs.google.com/…/1yoweCHX-geZg5…/edit

Утас: 70111299, 95563051

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР