Жулиан Фостер гэх 33 настай бүсгүй өөрийн хүүгийн хайртай баатрууд буюу “Marvel”, “DC” баатруудын дүрийг бие дээрээ шивүүлсэн бөгөөд тэрбээр үүндээ 57 мянган еврогийн зардал гаргажээ. 

Түүний хүү гурван настай байх үеэс эхлэн хүүхдээ баярлуулахын тулд тэрбээр энэ шивээс хийлгэж эхэлж,  Хүн аалз, Төмөр хүн, Ахмад Америкийн дүрсийг шивүүлж байжээ.  Үүнээс хойш өдийг хүртэл биеийн бүхий л хэсгийг шивээсээр бүржээ. Одоо түүний хүү 15 настай бөгөөд одоог хүртэл ээжийнхээ шивээсэнд дуртай гэнэ.