Спутник-V вакцины хоёр дахь тунг эхний тунгаас хойш 21-90 хоногт багтаан хийнэ.  Тунгийн зай 90 хоног руу дөхөх тусам дархлаа тогтоох чадвар өндөр болно гэдгийг үйлдвэрлэгчийн зүгээс мэдээлсэн хэмээн ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан хэллээ. 

 Тэрбээр "Спутник-V вакцины хоёр дахь тунг хэзээ нийлүүлэх нь тодорхойгүй байна. Аль болох шуурхай татан авахаар ГХЯ ажиллаж байгаа. Вакцин ирсэн даруйд ЭМЯ хоёр дахь тунг тарих ажлыг зохион байгуулна" гэв. 

Улсын хэмжээнд өчигдөр 12415 хүн вакцин хийлгэжээ. Ингэснээр эхний тунд хамрагдсан хүний тоо 1894995, хоёр тун тариулсан хүний тоо 1657793 болсон байна. Мөн дүүрэг тус бүрд Pfizer вакцин тарих нэг цэг ажиллаж байгаа бөгөөд эцэг эх нь зөвшөөрвөл 16-17 насны хүүхдүүд вакцин хийлгэх боломжтой юм.