М.Лхагвагэрэл шөвгийн наймд 2020 оны Европын аваргад тавдугаар байр эзэлсэн Германы Геннадиж Кудиновичийг 6-5 харьцаагаар ялж шөвгийн дөрөвт шалгарлаа.

Манай бөх эхний үед нэг оноогоор тэргүүлж байсан. Харин хоёрдугаар үед 5 оноо алдсан ч зөрж 5 оноо авч яллаа.

Тэрээр шөвгийн дөрөвт 2021 оны Пан Америкийн аварга АНУ-ын Габль Дан Стевесонтой 17:45 цагаас барилдана.