Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр Засгийн газраас УИХ-ын даргад өргөн мэдүүлжээ. Тодруулбал, өөрийн хүсэлтээр сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг "сайд"-аас нь чөлөөлөх эсэх талаар Засгийн газар саналаа хүргүүлсэн байна.

Засгийн газраас ирүүлсэн тогтоолын төсөлд, "Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлжээ.  УИХ-ын чуулганаар хэлэлцэж өгнө үү” гэсэн байна. Ингэхдээ Х.Баттулга сайдыг Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлсүгэй гэсэн тогтоолыг хавсаргажээ. Засгийн газраас уг хүсэлтээ УИХ-д хэлэлцүүлэх хугацааг тодотгож өгөхийг хүссэн байна. Засгийн газрын тогтоолтыг танилцуулья.