Хятадад нэгэн зочид буудлын дэргэдүүр өнгөрч явсан хүмүүс цочирдом зүйлийн гэрч болжээ. Юу вэ гэвэл тэр барилгийн 11 давхрын агааржуулагч дээр нүцгэн бүсүй бүжиглэхээр цонхоор гарч ирсэн байлаа. Гал сөнөөгчид, цагдаагийнхан “хэргийн” газар дуудлагаар хүрэлцэн ирсэн бөгөөд бүсгүйг амиа хорлох гэж байна хэмээн бодсон гэнэ.

Гэвч зочид буудлын өмнө цугларсан хүмүүс өнөөх шалдан хүүхнийг агааржуулагчин дээр гараад тачаангуй гэгч нь бүжиглэхийг үзэж, нүд нь орой дээр гарсан байна. “Тэр өөрийг нь болиулахаар ятгаж байгаа хүний үгийг анзаарч байгаа ямар ч шинж тэмдэг гаргаагүй. Мөн амиа егүүтгэх гэж мэт сэтгэгдэл төрүүлсэн ч ийм зүйл хийгээгүй” хэмээн Ши Ван цагдаа ярьсан байна. Харин дараа нь тэд зочид буудлын үйлчлэгч хижээл насны авгайгаас туслалцаа авч, хүүхнийг ятгаснаар шалдан хүүхнийг дотогш нь оруулсан байна. Үүний дараа зочид буудлын өрөөнд нэгжлэг хийхэд хар тамхи илэрсэн бөгөөд шээсний шинжилгээний хариу ч бүсгүйг мансуурсан байсныг илтгэсэн байна.