Солонгосын агентлагийн мэдээлснээр хэрэв АНУ болон Өмнөд Солонгос яриа хэлэлцээр хийхийг хүсч байгаа бол Хойд Солонгос руу чиглэсэн бүх өдөөн хатгалгаа нэн даруй зогсоож, айлган сүрдүүлэх шинжтэй сургуулиулалт хийхгүй гэдгээ амлажээ. Мөн Өмнөд Солонгос болон түүний эргэн тойронд байрлуулсан цөмийн дайны арга хэлбэрээ устгах хэрэгтэй гэсэн байна. Түүнчлэн НҮБ-ийн Аюулгүй зөвлөлийн хоригийг өөрчлөх, хамтарсан сургуулилтаа зогсоох зэрэг хэд хэдэн болзлыг зөвшөөрсөн тохиолдолд Хойд Солонгос яриа хэлэлцээгээ эхлүүлэхэд бэлэн гэжээ. Тус болзлын хариу ирээгүй байна.