Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр албан тушаалдаа үлдэх үү, эс үлдэх үү гэдэг нь өнөөдөр тодорхой болно.

Хаврын чуулган завсарлах хүртэл хугацаа хожиж асуудлыг аль болох хойшлуулахыг чухалчилж байгаа эрх баригч намын бүлэг хэрвээ Н.Батбаяр сайдыг хамгаалж, албан тушаалд нь үлдээвэл сөрөг хүчний дараагийн алхам юу болох байх бол. Эдийн засгийг хямраасан гол буруутнаар тодроод байгаа Н.Батбаяр сайдыг огцруулахгүй бол тэд Ерөнхий сайдаас хариуцлага нэхэх нь тодорхой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ дахь МАН-ын бүлэг Н.Батбаяр сайдыг олонхиороо хаацайлж өмгөөлж үлдээвэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг удахгүй тавих талаар ярилцаж эхэлсэн сураг байна.