Нууц дансны хэргээр нэг хэсэг олны хараанд өртсөн ч УИХ-ын дэд даргын албан тушаалаа хүлээлгэн өгөн асуудлаа намжаасан тэрээр сүүлийн үед олны хараанд өртөхөө больсон.

Зарим нэг эх сурвалжийн мэдээлснээр тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хаалтын гэрээ хийж, дээрх асуудлаа нам жим болгосон ч гэх яриа байгаа. Түүнчлэн УИХ-ын зарим гишүүд ч энэ талаар хальт дурьдаад авсан. Харин өнөөдөр УИХ-ын 10 гишүүн Баярцогтын асуудлаар Ерөнхийлөгчид хандсан байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга энэхүү албан бичгээ твиттер хуудаснаа нийтлэн ""Хэвлэлүүд бүрэн эхээр нь сайн тавихгүй байгаа учир цааш сайн шэйрлэн бусдад түгээхийг хүсч байна. Монголын ардчилал бүгчим байна, цонх онгойлгоход туслаарай найзууд аа" хэмээн бичсэн байв.

Одоо харин Ардчилсан Ерөнхийлөгч маань УИХ-ын гишүүдийн хүсэлтэд ямар хариу өгөхийг хүлээж байя даа ...