Монголын бахархал болсон гайхалтай эрхэм бол Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь аварга Долгорсүрэнгийн Дагвадорж.

Дэлхий дахинд эх орныхоо нэрийг гаргаж чадсан аугаа хүнээр монгол хүн бүр бахархдаг. Тэрбээр 16 настай байхдаа Япон орныг зорьж Мэйтокү хэмээх спортын ахлах сургуульд элсэн оржээ. Анх очоод хэл ус, дэг жаягаас өгсүүлээд хүндрэл бэрхшээлүүд их тулгарсан ч түүнийг даван туулах хат, сэтгэлийн хатуужил суусан байжээ. Үүнийхээ үр шимийг хүртэж өөрийнхөө нэрийг болоод эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаж чадсан нэгэн.

Түүнийг Монгол хүн бүр хүндлэн бишрэн шүтэж бахархаж явдаг билээ. Тэгвэл Их аваргын нэгэн шүтэн бишрэгчээс Үхрийн ширээр өөрийнх нь хөргийг урласан бүтээлээ бэлэг болгон гардуулсан байна. Уран гартай фэнээс нь урлаж өгсөн хөрөг Давгаа аваргад ихэд таалагдсан гэнэ шүү.

Д.Ана