Сайн байна уу, би та нараас нэг зүйл асуухыг зорилоо. Юу гэхээр, эмэгтэйчүүдийн үтрээг маш сайн агшааж бараг л 18 настай охиных шиг болгоно гэсэн зар хаа сайгүй л байх юм. Гэхдээ яг үүнийг хэрэглэж үзсэн хүн байна уу? Би одоо 35-настай 3 хүүхэдтэй. Хүүхдүүдээ төрүүлэхдээ дандаа л хярзангаа хайчлуулж төрсөн. Тэрнээс болдог юм уу нөхөртэйгээ секс хийхээр түүний бэлэг эрхтэн бараг орсон үгүй нь мэдэгдэхгүй юм. Би гэж хүн үүнээсээ болоод сүүлийн хэдэн сар секс хийхээс ч дургүй болж байна. Тэгээд үтрээ агшаагч авч хэрэглэж үздэг юм билүү гэж бодох боллоо. Та нарт үтрээ агшаах талаар ямар бодол байна? Баярлалаа.