УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр МАН-тайгаа ч, АН-тай ч авалцахаар томоохон төлөвлөгөө боловсруулсан байна. Түүнд бяр амтагдаад байгаа учир ингэж хоёр талд хүчээ үзэхээр шийдсэн бололтой.

Тэр намынхаа залуучуудын холбоог удирдаж шинэчлэлийн асуудлыг эрчимтэй хөндөж эхэлсэн. Үүний зэрэгцээ эртний “дайсан” Н.Алтанхуягийнхаа асуудлыг ч орхихгүй байна.

Учир нь өчигдөр МАН-ын шинэчлэлийн асуудлаарх хэвлэлийн бага хурлынхаа үеэр Н.Алтанхуягийн асуудлыг хөндөж “АН-ын гишүүдээ загас толгойноосоо эхэлж өмхийрдөг” хэмээн сануулсан нь зохимжтой байсангүй. Намын шинэчлэлийнхээ хажуугаар эрх баригч хүчнийг яриад, Засгийн тэргүүнтэй тооцоо бодох гэсэн хувийн бодлогоо хольж яриад байгаа нь энэ залуу төлөвших болоогүйг харуулав.

 Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үг хэлэхдээ МАН, АН-ын удирдагчдыг хатуу шүүмжилсэн юм. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.