ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас өнгөрсөн лхагва гарагийн орой 22.30 цагт саатуулсан. Саатуулах болсон үндэслэл нь авлига авсан учраас саатуулсан гэж эх сурвалж мэдээлж байгаа юм. Гэхдээ АТГ-аас энэхүү асуудалд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. МАХН-ынхан улстөрийн захиалгатай хэрэг, хэлмэгдүүлэлт сайд Ш.Шийлэгдамбаар үргэлжилж байна гэж мэдээлээд байгаа билээ.

Харин Эрүүл мэнд, спортын яамны баттай их сурвалжын мэдээллэж байгаагаар Засгийн газрын гишүүн, салбар хариуцсан сайд ажлын байрандаа ажиллаж байх үед АТГ-ын 20-30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гэнэт орж ирэн баривчлах ажиллагаа явуулсан байна. Үүнийгээ “Их хэмжээний мөнгөний авилгын хэргийг гардлаа” гэж сенсаци дэгдээгээд байгаа. Үнэн хэрэгтээ АТГ-ынхан ирэхэд Г.Шийдэгдамба сайд яамны мэргэжилтэнүүдтэйгээ хуралдаж байжээ. 2015 оны 11-р сарын 06-ны өдөр болох Ерөнхий сайдын цаг уулзалтын үеэр Эрүүл мэнд спортын яамны шилэн дансны хөтлөлтийн талаар мэдээлэл өгөх үүрэг авсан тул бүхий л мэдээллээ бэлтгэж байсныг эх сурвалж нотолж байна.