Мөнгөгүй болсон Монголчууд бэлэн мөнгөтэй болохыг хүсч хэдэн өдөр хувьцаагаа борлуулчих санаатай уртаас урт дараалал үүсгэж орхив.

Уул уурхайн баялгийг иргэн бүрт тэгш хүртээх үүднээс нэр дээр нь 1072 хувьцааг иргэдэд эзэмших эрхийг нээж өгсөн билээ. Энэ хувьцааг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд хишиг хувиа бэлнээр болон сургалтын төлбөр хэлбэрээр хүртсэн. Ингэж хүртээгүй нэгнийх нь хувьцаа бол хэвээрээ л байгаа. “Эрдэнэс таван толгой” ТӨК-ийн 1072 ширхэг хувьцааг сүүлийн өдрүүдэд цахим хуудсанд сая төгрөгөөр худалдаж авч байна гэх цуурхалыг үл мэдэгдэх этгээд тараасан нь олон хүнийг төөрөгдөлд оруулсан. Зарим хэсэг нь мөнгөтэй л болж байвал тэр Хятадад зарах нь ямар хамаатай юм гэж үзэн урт цагааны гадаа хоносон ч удаатай.

2012 оноос хойш Монгол Улсын 800 мянган иргэн Үнэт цаасны төлбөр тооцооны харилцах дансаа нээгдсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та мөнгө төлж дансаа нээлгэх хэрэггүй. Энэ нь илүү зардал гаргаж байгаа үйлдэл гэдгийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос удаа дараа мэдэгдсэн. Гэвч нөгөө гэнэн иргэд нь асуудал үүсгэж, улс төржиж хий дэмий бухимдаж байна.

Угтаа бол энэ 1072 хувьцаа Монголын хөрөнгө бирж дээр бүртгэгдэж, арилжаалах болоогүй байгаа юм. Ингэж төөрөгдөлд орвол харин ч эсрэгээрээ зүйл болж хувирна. Өөрөөр хэлбэл, хувьцааны арилжаа эхлээгүй байх явцад олон нийтийг төрөгдүүлж байгаа нь үнэт цаасны захад итгэх итгэлийг бууруулах, төр засгийн шийдвэрийг буруугаар ойлгуулах асуудал тулгарч үнэгүйдэх юм.

Монголчууд мөнгөөр дутагдаж байгаагаа мэддэг хэрнээ ухаанаа ашиглахгүй цуурхалд итгэж байгаа нь харамсмаар. Эдийн засаг доройтвол худлаа зүйл үнэн болж, үнэнг худал дийлдэг болдог гэдэг үнэн бололтой дог оо. Хувьцаагаа үнэтэй байлгаж, арилжаанд орох хүртэл нь хадгалж явбал чулуу болох нь дамжиггүй. Яахав дээ хувьцаагаа байлгаж бай, хоол нэхээд байгаа биш дээ. Өнөөдөр Хятад хүнд сая төгрөгөөр зарлаа гэж хэнд ашигтай гэж. Ирээдүйд үр хүүхдүүдийг минь түүгээр боомилж ч мэдэх.