Өнөөдөр өглөө 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Хархорин захын уулзварт H.Accent маркийн автомашины жолооч ... нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож "T.Prius-20" маркийн автомашинтай мөргөлдөж осол гаргаад, хэргийн газрыг орхиж явсан хэргийг Замын цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүллээ.

Осол гаргаад машинаа орхин зугтсаныг түүнийг гэрээс нь очиж баривчилжээ. Тэрбээр “Би өчигдөр орой найзтайгаа нэг шил архи хувааж уусан. Согтуугаар машин барьж яваад автомашинтай мөргөлдөөд гэртээ харьчихсан байна лээ. Машинтай мөргөлдсөнөө санадаггүй ээ. Тэгсэн камераас харсан би мөн байна. Тухайн үед яагаад ослын газрыг орхиод явснаа бас санадаггүй. Осол гаргасан бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой. Гэтэл согтуу солиороод л зугтчихсан бололтой” хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлжээ. Мөргүүлсэн "Приус 20" маркийн автомашин өнхөрсөн бөгөөд дотор нь бага насны хүүхдүүд зорчиж явсан байна. Энэхүү хэргийг Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.