Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2011 стандартыг хангаж ажиллахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөв.

 

Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/-ноос нийслэлийн нутаг дэвсгэр болон, нийслэлийн ойр орчимд зохион байгуулж байгаа хурдын морьдын уралдаанд унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах нь хамгийн тулгамдсан асуудал юм.

 

Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хөдөлмөрийн нэг билээ. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөр”-т хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг ийнхүү тусгайлан авч үзэж байгаа юм.

 

Д.Өлзий