Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан зургаадугаар сарын 10-наас шөнийн тээврийн ШҮ:1 ”5 шар-Ботаник”, ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард”, ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС” чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ. Тус чиглэлд 22:30 цагаас 01:30 цаг хүртэл явна. 

ЗУСЛАНГИЙН АВТОБУС

Мөн зуслангийн чиглэлийн зорчих эрэлтэд үндэслэн ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд 3 тээврийн хэрэгсэл, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 тээврийн хэрэгсэл , ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр”чиглэлд 1 тээврийн хэрэгсэл тус тус үйлчилнэ.

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.