Монголбанк өнгөрсөн оны 10-р сараас эхлэн ипотекийн зээлийг шинэчилсэн журмын дагуу олгож эхэлсэн. Тэгвэл энэ хүрээнд 2017 он гарснаас хойш нийт 2622 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдаад байна. Тодруулбал, 2017 оны нэгдүгээр сард 365, хоёрдугаар сард 395, гуравдугаар сард 434 иргэн ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд хамрагджээ. Харин дөрөвдүгээр сард  ипотекийн үндсэн санхүүжилтээс гадна орон нутагт 15.9 тэрбум төгрөгийн ипотекийн санхүүжилтийг нэмж, шийдвэрлэснээр нийтдээ 705 иргэн ипотекийн зээлд хамрагдсан бол тавдугаар сард Монголбанк, Засгийн газар 50.6 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, 722 иргэнд ипотекийн 8 хувийн хүүтэй зээл олгожээ.