Монголын уран зохиолын нэгэн их билигт хүмүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог нас нөгчиж манай үндэсний утга зохиолд том гарз учирлаа.

Тэрбээр монголын төдийгүй дэлхийн хүүхдийн утга зохиолын ертөнцөд том байр суурьтай гоц авьяас билигтэй, нөр хичээнгүй уран бүтээлч, санаачлагатай зохион байгуулагч байлаа...
Түүний " Аав, ээж, би" тэргүүтэн олон шилдэг зохиол, эрхлэн орчуулж хэвлүүлсэн Дэлхийн хүүхдийн уран зохиолын цувралууд, аялан явж дөрвөн зүг найман зовхист хүргэсэн "Нүүдлийн номын сан" тэргүүт олон сайн үйлсийг бид мартах ёсгүй.
Дэлхий дахины хүүхдийн ертөнцийн нэрт зохиолч Ж.Дашдондог ах маань мөнх бусыг үзүүлсэнд түүний гэр бүл төрөл төрөгсөд, уншигчид, уран зохиолын садангуудад нь гүн эмгэнэл илэрхийлье!