Үерийн усанд бага насны хоёр хүүхэд живж нас барлаа
2017/07/26
Өчигдөр нийслэлд хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоны төвд үер болсон байна. Үерийн улмаас 40 нас эмэгтэй, 4 настай эрэгтэй нар үерт өртөн нас барж, бага насны 4 хүүхэд бэртэж гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүргээд байна.
Мөн үерт бага насны нэг хүүхэд урссан юм. Түүнийг эрэн хайх ажиллагааг Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах анги 105, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид хийсэн бөгөөд алга болсон 5 настай охины цогцосыг шөнийн 00:20 цагт олж холбогдох байгууллагад хүлээлгэж өгсөн байна.
Зочин · 2017/07/26
MALIN EMCH NIISLELIN ONTSGOI KOMISSIN DARGA BATBOLD CHI AJLAA HIIGEECH. SONGINI ORLOGCH GANBAATARIG HALAACH