Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орнох талаар холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Тиймээс иргэд, олон нийтийг аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхэд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлыг шалгах, гол  мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Түүнчлэн хөдөө аялал зугаалгаар явахдаа гол усны эрэг дагуу бага насны хүүхдийг тоглуулахгүй байх, хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг эцэг, эхчүүдэд зөвлөж байна.