Нийслэлийн БЗД-т өчигдөр /2017.07.25/ найман машин мөргөлдсөн осол гарчээ.

Тодруулбал БЗД-ийн нутаг Мянган оюутны байрны баруун хойд замд амины T.Land Cruiser маркийн автомашины жолооч Н нь Kia fronter T.Gaia, Mitsubishi outlander, T.corolla, kia bongo, Mitsubishi Pajero, T.Crown, H.Sonata-6 маркийн автомашинуудтай мөргөлджээ. Ослын улмаас зорчигч 2 хүүхэд гэмтсэн байна.

Ланд Крузер автомашины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан тухай албан бус эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл уг автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Хэргийг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.