Энэ сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн дагуу энэ оны долдугаар сарын 6-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх мөрийтэй тоглосон этгээдүүдэд холбогдох хэргийг шүүн хэлэлцсэн байна.Тодруулбал, иргэн Б, У, Т, С, Б, Б, Б нарт холбогдох хэргийг  хурлыг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалан явуулж, улсын яллагч Б.Бүжинлхам, шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар оролцсон байна.

Шүүх хуралдаанаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6-д заасныг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.д зааснаар зөрчлийн холбогдогч Д.Б-г 10 /арав/ цагийн албадан сургалтад хамруулж, долоо /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна